С.Мөнхжигүүр
Ногоон Гэрэгэт Элч холбооны Тэргүүн
Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэшсэн байгууллагуудын ногоон гэрэгэт элч холбоо-ны гишүүд, ногоон байгууламжийн чиглэлээр бизнес эрхлэгч та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Ногоон гэрэгэт элч холбоо нь ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан хот суурины ногоон дэд бүтцийн нэгдсэн бодлогыг хөгжүүлж, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад дотоод хамтын ажиллагаа, эрх зүйн орчин, менежмэнтийг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээг тасралтгүй үзүүлж олон улсын жишигт хүргэх зорилготой холбоо юм.
Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын мэргэжлийн үүрэг ач холбогдлыг сурталчлах, бизнесийн ёс зүй, компаний засаглалаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх, хот суурин газрын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн салбар дахь мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой байдлыг ханган ажиллахын зэрэгцээ нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх санаачилгуудыг нэгтгэн цаг тухай бүрд нь зохион байгуулах тал дээр манай намт олон чармайж ажиллах болно.
Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн буюу орон нутгын өмчит тооцоот үйлдвэрийн газрууд, холбогдох холбоодын хоорондын хамтын ажиллагааны уялдааг сайжруулж, хөрөнгө оруулалт худалдан авалтын чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах, мэдээлэл туршлага солилцох боломжийг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлж байна.